Анх 2009 оны 12 дугаар сард “Танил Групп ББСБ” ХХКомпани нэртэйгээр Санхүүгийн зохицуулах хорооны №1/192 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар бүхий “Зээлийн үйл ажиллагаа“–г эрхлэхээр байгуулагдсан ба 2017 оны 10 дугаар сараас “Миллениум финанс ББСБ” ХХКомпани нэртэйгээр үйл ажиллагаа үргэлжлүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг сар бүр биелүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулан, Монгол Улсад санхүүгийн бичил санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, харилцагч нартаа бичил санхүүгийн үйлчилгээг чанартай хүргэж ажиллахыг зорин ажиллаж байгаа болно.

Ийнхүү ажилласны үр дүнд өнөөдөр манай байгууллага харилцагчдынхаа санхүүгийн бүхий л хэрэгцээнд тулгуурлан бичил бизнес болон жижиг дунд бизнесийг дэмжих зээл, хэрэглээний бүх төрлийн зээлүүдийг түргэн шуурхай хүргэж байна

Эрхэм зорилго

Бид үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд нийгмийн хариуцлагатай, шударга, ёс суртахуунтай үзэл бодлыг баримтлан , харилцагчийнхаа эрх ашгийг дээдэлсэн шинэлэг, хүртээмжтэй үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч компани болно.

Үнэт зүйлс

Мэргэшсэн мэргэжлийн өндөр чадвартай ажиллах боловсон хүчин Харилцагчдын хэрэгцээнд тулгуурласан шинэлэг, шуурхай үйлчилгээ Нийгмийн хариуцлага, зөв ёс суртахуун, шударга үзэл баримтлал